Хүүхдүүдийн дунд хөгжлийн бэрхшээл болон хөгжлийн хоцрогдлын асуудлыг нилээдгүй орхигдуулж байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн ихэнх нь ядуу гэр бүлд амьдарч байна. Ази болон Номхон Далайн ихэнх бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй аль эсвэл хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд болон тэдний гэр бүлийг дэмжих тогтолцоо болон боловсролын хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн тоо харьцангуй байна. Хөгжлийн чухал үед хүрэхэд хөгжлийн хоцрогдолтыг эртнээс илрүүлэх нь нярай болон хүүхдийн өндөр, жинг тогтмол үзэхтэй адил чухал юм. Хөгжлийн хоцрогдолтыг эртнээс илрүүлэхэд тэдний бүхий л өсөлт хөгжилтийг сайжруулахад түргэн шуурхай, тохиромжтой арга хэмжээ авах нь чухал юм. Хөгжлийн бэрхшээлтэй аль эсвэл хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд болон тэдний гэр бүлийг эртнээс дэмжих ийм төрлийн тогтолцоонд урамшуулал үзүүлэх, хүмүүжүүлж, анхаарч халамжилах мөн сургуулийн өмнөх боловсрол зэрэг орно. Бага насны хүүхдэд зориулсан хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийх нь дараагийн шатны боловсрол, сургалтаас илүү үр өгөөжтэй. Засгийн газраас бага насны хүүхдийн хөтөлбөрт чиглэсэн арга хэмжээ авч үүргээ биелүүлэх нь тухайн улсын хөгжлийн үр дүнг мэдэгдэхүйц сайжруулна. Түүнчлэн засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдүүдийн адил чанартай анхан шатны болон дунд шатны боловсрол эрх тэгш хүртэх явдлыг хангах нь чухал ач холбогдолтой юм. Үүний тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илүү үр дүнтэйгээр дэмжихэд тэдний гэр бүлийг нь оролцуулан хамтран ажиллах явдал юм.
Зорилт 5. А
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг төрөхөөс нь эхлэн сургуулийн өмнөх нас хүртэл тэд болон тэдний гэр бүлийг нь дэмжих тогтолцоог болон хөгжлийн бэрхшээл аль эсвэл хөгжлийн хоцрогдолтыг эртнээс илрүүлэх арга хэмжээг сайжруулах
Зорилт 5. Б
Анхан шатны болон дунд шатны сургуульд бүртгүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн хоорондын тоон ялгааг хоёр дахин бууруулах
Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд
Гол шалгуур үзүүлэлтүүд
5.1 Хөгжлийн бэрхшээлтэй аль эсвэл хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд болон тэдний гэр бүлийг дэмжих тогтолцоонд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо
5.2 Анхан шатны боловсрол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн элсэлтийн тоо
5.3 Дунд шатны боловсрол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн элсэлтийн тоо
Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд
5.4 Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт тогтоох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийн талаарх мэдээлэл, үйлчилгээгээр хангадаг төрөхийн өмнөх болон хүүхэд хэвлийд байх үед эхчүүдэд халамж үйлчилгээ үзүүлдэг газруудын тоон харьцаа
5.5 Дохионы хэлний сургалт авч буй хөгжлийн бэрхшээлтэй дүлий хүүхдүүдийн тоон харьцаа
5.6 Уншиж болохуйц хэлбэрт оруулсан сургалтын материалыг хэрэглэж буй харааны бэрхшээлтэй сурагчдын тоон харьцаа
5.7 Туслах төхөөрөмж, тохирох сургалтын хөтөлбөр, зохих сургалтын материалтай оюуны бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сонсгол харааны бэрхшээлтэй, аутизмтай болон бусад хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тоон харьцаа