Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах цогц арга замыг тусгасан, хөгжлийн бэрхшээлийг тусгайлан авч үзсэн анхны олон улсын хууль тогтоомж юм. Тус конвенц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрх эдлэгч гэдэг үүднээс эрх мэдэлжүүлсэн бөгөөд тэднийг зөвхөн халамж авдаг обект гэдгээс салгаж өгсөн. Тус конвенцийг санаачилж, боловсруулахад АНДБЭЗНК-ын бүс нутаг гол нөлөөллийн болон түүхэн үүрэг гүйцэтгэжээ. 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар, 126 улс конвенцид нэгдэн орж, 154 улс гарын үсэг зуржээ. Үүнээс Ази-Номхон Далайн бүс нутгийн 35 улс гарын үсэг зурж, 25 улс уг конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн оржээ.
Зорилт 9. А
10 жилийн хөтөлбөрийн дунд үе (2017) гэхэд Ази-Номхон Далайн бүс нутгийн дахиад 10 улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орсон байх бөгөөд 10 жилийн хөтөлбөрийн төгсгөл үед (2022) Ази-Номхон Далайн бүс нутгийн өөр бас 10 засгийн газар уг конвенцийг соёрхон батлах буюу нэгдэн орсон байх болно
Зорилт 9. Б
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих, хамгаалах үүднээс ялгаварлан гадуурхалтын эсрэг заалт болон техникийн стандарт норм болон бусад арга замыг тусгасан үндэсний хууль тогтоомжийг батлаж гаргах, мөн үндэсний хууль тогтоомжийг Конвенцтой нийцүүлэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шууд болон шууд бус байдлаар ялгаварлан гадуурхсан үндэсний хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах аль эсвэл хүчингүй болгох
Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд
Гол шалгуур үзүүлэлтүүд
9. 1 Конвенцийг соёрхон батласан буюу нэгдэн орсон засгийн газруудын тоо
9. 2 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих, хамгаалах бүхий ялгаварлан гадуурхалтын эсрэг үндэсний хууль тогтоомж байгаа эсэх
Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд
9. 3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн Нэмэлт Протоколыг батласан Ази-Номхон Далайн бүс нутгийн засгийн газруудын тоо
9. 4 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шууд болон шууд бус байдлаар ялгаварлан гадуурхсан хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан тоо буюу хүчингүй болгосон хууль тогтоомжийн тоо