Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь үзэгдэж харагдахгүй, сонсогдохгүй, мөн тооллогонд орохгүй хандлагатай байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд эдгээр хүмүүс тооллогод орох болсноор хөгжлийн бэрхшээлийн талаарх тоо баримтыг цуглуулахад “хөгжлийн бэрхшээл” болон “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс” гэсэн тодорхойлолтыг Ази-Номхон Далайн бүс нутагт янз бүрээр өргөн хүрээнд хэрэглэж байна. Ерөнхийдөө улс орнуудын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх тоо баримтын харьцуулалт нь ихэнхдээ эргэлзээтэй гардаг. Ази-Номхон Далайн бүс нутгийн хувьд хүн янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүн ам болон тэдний нийгэм-эдийн засгийн төлөв байдлын талаарх илүү нарийн тоо баримт шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлийн талаарх статистикий тоо мэдээ үнэн зөв байх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэхэд баримтад тулгуурласан бодлого боловсруулах боломжийг бүрдүүлж өгнө. 10 жилийн хөтөлбөр нь цаг хугацааны туршид болон улс орнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх харьцуулсан статистик тоо баримтыг бий болгоход чиглэсэн мэдээллийн санг сайжруулах боломж юм. Инчоны стратегийн шалгуур үзүүлэлтүүдэд зориулсан үндсэн тоо баримтыг бэлэн болгох нь маш ач холбогдолтой бөгөөд энэ нь стратегийн зорилго, зорилтод хүрэхэд чиглэсэн ахиц дэвшлийг үр дүнтэйгээр шалгах явдлыг бий болгох юм.
Зорилт 8. А
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй хэлбэрээр үнэн бодит, олон улсын хэмжээнд харьцуулж болох хөгжлийн бэрхшээлийн талаарх статистик тоо баримтыг гаргаж, түгээх
Зорилт 8. Б
10 жилийн хөтөлбөрийн дунд үе буюу 2017 онд Инчоны стратегийн зорилго, зорилтод хүрэхэд чиглэсэн ахиц дэвшлийг шалгахад эх сурвалж болох хөгжлийн бэрхшээлийн талаарх үнэн бодит статистик тоо баримт гаргах
Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд
Гол шалгуур үзүүлэлтүүд
8. 1 Нас, хүйс, арьс өнгө болон нийгэм-эдийн засгийн байдлаар нь Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн асуудлаарх олон улсын ангилалд (ICF) тулгуурлаж хөгжлийн бэрхшээлийн тархалтыг гаргах
8.2 Инчоны стратегийн зорилго, зорилтод хүрэхэд чиглэсэн ахиц дэвшлийг шалгахад ашиглах үндсэн тоо баримтыг 2017 он гэхэд гаргасан Ази-Номхон Далайн бүс нутаг дах засгийн газруудын тоо
8.3 Зонхилох хөгжлийн хөтөлбөр болон засгийн газрын үйлчилгээ, тухайлан эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр гэх үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд охидын талаарх салангид гаргасан тоо мэдээ байгаа эсэх