Зорилго
Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жилийн хөтөлбөрийн асуудал хариуцсан бүс нутгийн Ажлын хэсгийн зорилт нь 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжилтийг хөхиүлэн дэмжихэд гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудад техникийн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх юм.
Чиг үүрэг
Дээрх өгүүлбэрт зорилтыг тодорхойлсны дагуу, Ажлын хэсэг нь дараах асуудлаар гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудад зөвлөгөө өгнө:
а 10 жилийн хөтөлбөрийн дэвшилтэй танилцах буюу ялангуяа Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Ази-Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодитой болгох” Инчоны стратегийн хэрэгжилтийн явцыг хянах;
б Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бүс нутгийн болон дэд бүсийн хамтын ажиллагааны талаар;
в Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдлын талаарх судалгааны талаар;
г Үндэсний болон орон нутгийн түвшинд янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрч ажиллах болон хэлхээ холбоо байгуулах талаар.
Гишүүнчлэл
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь АНДБЭЗНК-ын гишүүн болон сурвалжлагч гишүүн орны төлөөлөл мөн Ази болон Номхон Далайн бүс нутагт бүсийн болон дэд бүсийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагаас бүрдэх болно.
Ажлын хэсгийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд энэ нь дахин 5 жилээр сунгагдах боломжтой.
АНДБЭЗНК-ын бүх гишүүн болон сурвалжлагч гишүүд нь ажлын хэсэгт ажиллаж болно.
Ажлын хэсэг нь 30 гишүүнтэй байх бөгөөд ингэхдээ жендэрийн тэгш байдлыг харгалзан үзнэ. Үүнээс 15 гишүүн нь АНДБЭЗНК-ын гишүүн болон сурвалжлагч гишүүн орноос, 15 гишүүн нь иргэний нийгмийн байгууллагаас орно. Иргэний нийгмийн байгууллагад зориулсан суудлын талаас доошгүй суудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон шинээр гарч ирж буй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд зориулна.
Дараах шалгуурыг хангасан иргэний нийгмийн байгууллага ын Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж болно. Үүнд: (а) Ази болон Номхон Далайн бүс нутагт бүсийн буюу дэд бүсийн түвшинд ажилладаг; (б) янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ашиг сонирхлыг хөхиүлэн дэмждэг буюу тусалж дэмждэг аль эсвэл тэднийг төлөөлдөг байгууллага аль эсвэл сүлжээ байх; (в) Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хэрэгтэй техникийн мэргэшил чадвартай байх.
Солонгос улсын Инчон хотод 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд болох Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр сонирхсон бие даасан АНДБЭЗНК-ын гишүүн болон сурвалжлагч гишүүн орнууд болон иргэний нийгмийн байгууллагууд нь Ажлын хэсэгт ажиллах тухай зарлалыг хийнэ.
Дээр дурдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг эцэслэн шийдвэрлүүлэхээр Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтын өмнөх чуулганы үеэр Комисс руу тус бүрэлдэхүүний жагсаалтыг хүргүүлэх ёстой. Ийнхүү 2013 онд болох Комиссын 69 дүгээр чуулга уулзалт дээр эхний томилгоо буюу 2013-2017 он хүртэл ажиллах Ажлын хэсгийн бүрэлдэхүүний томилгооны эцсийн шийдвэр гарна. Ажлын хэсэгт ажиллах тухай 2 дахь зарлалыг 10 жилийн хөтөлбөрийн (2017) дунд үе шатыг тохиолдуулан хийх Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр хийнэ. 2018 онд болох Комиссын 74 дүгээр чуулга уулзалт дээр 2 дахь томилгоо буюу 2018-2022 он хүртэл ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүний томилгооны эцсийн шийдвэр гарна.
АНДБЭЗНК-ын гишүүн болон сурвалжлагч гишүүн, иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагууд, дэд бүсийн засгийн газар хоорондын агентлагууд, НҮБ-ын агентлагууд, хөгжлийн хамтын ажиллагааны агентлагууд болон хөгжлийн банкууд нь Ажлын хэсгийн уулзалтанд ажиглагчийн хувиар оролцож болно.
Үйл ажиллагааны дотоод журам
Ажлын хэсэг нь өөрийн үйл ажиллагааны дотоод журмыг батлах ёстой.
Ажлын алба
АНДБЭЗНК-ын Хэрэг эрхлэх газар нь Ажлын хэсгийн ажлын албаны үүрэг гүйцэтгэнэ. Тус ажлын алба нь Ажлын хэсгийн баримт бичгийг хүртээмжтэй хэлбэрээр түгээх ёстой.