Бид буюу засгийн газрын сайд нар болон АНДБЭЗНК-ын (ESCAP) гишүүн ба сурвалжлагч гишүүн орны төлөөлөгчид Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтаар 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл Солонгосын Инчон хотод цугларан,
Дахин дурьдах нь Ерөнхий Ассамблейн 1982 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 37/52 тоот тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн[1] талаарх Дэлхийн Хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батласан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжлийн бүх салбар дахь хөгжлийн агент болон ашиг хүртэгч хүмүүс гэж хүлээн зөвшөөрсөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж бололцоог тэгшитгэх стандарт дүрмийг Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 48/96 тоот тушаалаар батласан,
Мөн дахин дурьдах нь Ерөнхий Ассамблейн 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 61/106 тоот тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон 2008 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болсон түүний Нэмэлт Протоколыг батласан,
Цаашид дурьдах нь “Амлалтаа биелүүлэх нь: Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэхийн тулд нэгдэх нь” нэртэй Ерөнхий Ассамблейн 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 65/1 тоот тушаалд бодлого, үйл ажиллагаа нь ядуурал болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг маш эмзэг нөхцөл байдалд амьдарч буй хүмүүст чиглэх ёстой бөгөөд ингэснээр тэд Мянганы Хөгжлийн Зорилтод хүрэхэд чиглэсэн ахиц дэвшлээс ашиг хүртэх ёстой гэж Ассамблей хүлээн зөвшөөрчээ,
Талархан дэмжих нь Мянганы Хөгжлийн Зорилт болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бусад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаарх дээд хэмжээний уулзалтыг 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Урагшлах зам: 2015 он ба цаашид чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй оролцоотой хөгжлийн хөтөлбөр” нэртэйгээр[2] төр, засгийн газрын тэргүүн нарын хэмжээнд зохион байгуулах тухай Ерөнхий Ассамблейн шийдвэр,
Дахин дурьдах нь Ерөнхий Ассамблейн 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр батласан 66/290 тоот тушаалд хүний аюулгүй байдлын талаарх нэгдсэн ойлголтыг гаргаж тавьсан бөгөөд түүнчлэн хувь хүмүүс, тухайлан эмзэг бүлгийн хүмүүс айдсаас ангид байх эрх чөлөө, ядуурлаас ангид байх эрхтэй бөгөөд тэд бүх эрхээ эдлэх болон хувь хүний нөөц бололцоогоо бүрэн хөгжүүлэх тэгш боломжтой гэж заасан,
Мөн дахин дурьдах нь Хүний эрхийн Комиссийн 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 48/3 тоот тушаалаар Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 1993-2002 оны 10 жилийн хөтөлбөрийг батласан бөгөөд Комисс бүс нутгийн хэмжээнд хийгдэх анхны 10 жилийн хөтөлбөрийг дэлхий дахинд тунхаглав,
Цаашид дахин дурьдах нь Хүний эрхийн Комиссийн 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 58/4 тоот тушаалаар 21 дүгээр зуунд Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан оролцоотой, саадгүй, эрхэд суурилсан нийгмийг хөхиүлэн дэмжих бөгөөд үүнд Комиссоoс 2003-2012 онд хэрэгжүүлэх Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дараагийн 10 жилийн хөтөлбөрийн үргэлжлэлийг тунхаглав,
Дахин дурьдах нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн хугацаанд Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан оролцоотой, саадгүй, эрхэд суурилсан нийгмийг чиг болгосон Бивако-гийн Мянганы Хүрээн дэх Үйл Ажиллагааны бүс нутаг дахь хэрэгжилтийн талаарх Комиссийн 2003 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 59/3 тоот тушаал болон үүнд Комиссоос Бивако-гийн Мянганы Хүрээн дэх Үйл Ажиллагааны хэрэгжилтийг гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудаас дэмжихийг уриалав,
Мөн түүнчлэн дахин дурьдах нь Бивако-гийн Мянганы Хүрээн дэх Үйл Ажиллагаа болон Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан оролцоотой, саадгүй, эрхэд суурилсан нийгмийг чиг болгосон Бивако-гийн нэмэлт 5 зарчмын бүс нутаг дахь хэрэгжилтийн талаарх Комиссийн 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 64/8 тоот тушаал болон үүнд Комисс нь Ази болон Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийг оролцуулан Бивако-гийн Мянганы Хүрээн дэх Үйл Ажиллагаа болон Бивако-гийн нэмэлт 5 зарчмын хэрэгжилтийг авч хэлэлцэх засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй,
Цаашид дахин дурьдах нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эцэслэн дүгнэх засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтыг бүс нутгийн хэмжээнд бэлтгэх тухай Комиссийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 66/11 тоот тушаал болон үүнд Комиссоос засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл үйл ажиллагаанд Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага зэрэг холбогдох бүх талуудыг оролцуулах явдлыг дэмжсэн,
Дахин дурьдах нь Комиссийн 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 68/7 тоот тушаалаар Комисс нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийг тунхаглаж, бүх гишүүн болон сурвалжлагч гишүүн орнуудыг засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтанд идэвхитэй оролцох, мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод туссан ерөнхий зарчим болон үүрэг хариуцлагад үндэслэн 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах стратегийн хүрээг гаргаж ирж, батлахыг сануулав,
Цохон тэмдэглэх нь Хөгжлийн бэрхшээлийн талаарх Дэлхийн Тайланд дэлхийн хүн амын ойролцоогоор 15% нь аливаа нэг хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй гэж гарсан бөгөөд үүнээс Ази болон Номхон Далайн бүс нутагт 650 сая хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа буюу тэдний 80% нь хөгжиж буй орнуудад[3] амьдарч байна,
Талархан дэмжих нь Ази болон Номхон Далайн бус нутагт 1993-2012 оны хооронд 10 жилийн хоёр хөтөлбөрийг оролцооны хөгжил ялангуяа бодлого болон байгууллагын үүрэг амлалт, хууль тогтоомж болон эрх мэдэлжүүлэлтэд гарсан шинэ алхмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр хүндэд анхаарсан, эрхэд суурилсан хандлагын үндсийг бий болгосон АНДБЭЗНК-ын гишүүн болон сурвалжлагч гишүүн орнууд амжилттай хэрэгжүүлж ахиц дэвшил гарсан,
Цохон тэмдэглэх нь янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар иргэдийн мэдлэг ойлголтыг байнга дээшлүүлж, сайн туршлагыг санаачлан бий болгож, мөн бодлогын яриа хэлэлцээрт оролцож амжилт гаргахад хувь нэмэр оруулсан иргэний нийгмийн байгууллага тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих байгууллагад талархаж байна,
Харгалзан үзэх нь Порта Вила-д болсон Номхон Далайн Арлуудын 41 дэх Чуулган дээр Номхон Далайн бүс нутгийн тэргүүн нар 2010 оны 8 дугаар сарын5-ны өдрийн Албан мэдээнд[4] тулгуурлан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, Номхон Далайн бүс нутагт хөгжлийн бэрхшээлийн оролцоог бий болгох зохицуулалтын үйл ажиллагааг хангах, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон хөгжлийн бэрхшээлтэй холбоотой бусад хүний эрхийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд холбогдох талуудын үүрэг амлалтыг бэхжүүлэхийн тулд Хөгжлийн бэрхшээлийн талаарх 2010-2015[5] оны Номхон Далайн бүс нутгийн Стратегийг ихээхэн дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв,
Талархан цохон тэмдэглэх нь Индонезийн Бали аралд болсон 19 дэх дээд хэмжээний уулзалт дээр Зүүн-Өмнөд Азийн улсуудын Холбооноос (ASEAN) 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр АSEAN-ны Нийгэмлэгт[6] Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тухай Балийн Тунхаглалыг батласан бөгөөд уг дээд хэмжээний уулзалтаар ASEAN-ны Нийгэмлэгийн тулгуур болох эдийн засаг, улс төрийн аюулгүй байдал болон нийгэм-соёлын ASEAN-ны бодлого хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үр дүнтэй оролцоог хангах болон хөгжлийн бэрхшээлийн чиг хандлагыг дэмжихэд чиглэж ASEAN-ны Холбоо нь 2011-2020 оныг ASEAN-ны орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жил болгож тунхаглав,
Талархан дэмжиж буй нь Солонгос улсын Пусан хотод 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр болсон Үр дүнтэй тусламж нэртэй 4 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтаар Үр дүнтэй хөгжлийн хамтын ажиллагааны талаарх Пусаны түншлэл[7] нэртэй баримт бичгийг батласан бөгөөд уг баримт бичгээр үр дүнтэй хөгжлийн хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгоход хөгжлийн бэрхшээлийн талаарх олон улсын үүрэг амлалт чухал болохыг хүлээн зөвшөөрөв,
Түүнчлэн талархан дэмжиж буй нь “саад бэрхшээлийг халж, оролцоог хөхиүлэн дэмжие” сэдвийн дор 2012 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Бээжингийн Чуулга уулзалтаар Хөгжил дэх хөгжлийн бэрхшээлийн оролцооны тухай Бээжингийн Тунхаглалыг[8] батласан бөгөөд үүгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийг соёрхон баталж, хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, мөн 2015 оноос хойш НҮБ-ын хөгжлийн бодлогын янз бүрийн салбарт хөгжлийн бэрхшээлийн хүрээг тусгахыг чухалчлав,
Цохон тэмдэглэх нь Олон нийтэд суурилсан Сэргээн засварлах гарын авлага[9] нь Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ болон Олон улсын Хөгжлийн Бэрхшээл болон Хөгжлийн Консорциум гэсэн байгууллагуудын хамтын баримт бичиг бөгөөд энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх олон салбарыг хамарсан ядуурлыг бууруулах нэгдсэн стратегийг хангаж өгсөн,
Дахин дурьдах нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын Бага хурлаас батласан “Бидний хүсч буй ирээдүй”[10] нэртэй тогтвортой хөгжлийн талаарх НҮБ-ын Бага хурлын үр дүнгийн баримт бичиг бөгөөд тус баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тодорхойлж, тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнд тэдний оролцох эрхийг нь хүлээн зөвшөөрөв,
Цохон тэмдэглэх нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст эдийн засаг, нийгмийн боломж, улс төрийн оролцоо болон амьдралын бусад олон зүйлс ижил тэгш хүртээмжтэй байх эрхтэй гэдгийг хангахын тулд олон сорилт бэрхшээл байсаар байгааг анхаарах,
Тооцож үзэх нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хурдацтай хүн амын хөгшрөлтийн урт хугацааны үр дүнд хөгжлийн бэрхшээлийн цар хүрээг анхаарч шийдвэрлэх хэрэгтэй,
Цохон тэмдэглэх нь онцгой анхаарах асуудал нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гамшгийн нөлөөнд харилцан адилгүй өртөж байгаа бөгөөд сүүлийн 30 жилд тус бүс нутаг хэд хэдэн томоохон гамшигт нэрвэгдсэн,
Түүнчлэн цохон тэмдэглэх нь онцгой анхаарах асуудал нь одоог хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх нийгмийн сөрөг хэвшмэл ойлголт, тэднийг ялгаварлан гадуурхах байдал давамгайлж байсаар байна,
Санаа тавьж буй нь хүрээлэн буй орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах шинэ техник технологи ашиглах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах боломж нэмэгдэж байна,
Батлах нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодитой болгох” Инчоны стратеги бөгөөд энэ нь Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны шинэ 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад Ази болон Номхон далайн бүс нутаг дахь бүх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, хөхиүлэн дэмжих оролцоог хангасан нийгмийн бүс нутгийн хэтийн төлвийн ололт амжилтыг бий болгох явцыг эрчимжүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй;
Хүлээн зөвшөөрөх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах, хөхиүлэн дэмжихэд мөн 2015 оноос хойш янз бүрийн салбарт хөгжлийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн хүрээг оролцуулахыг хөхиүлэн дэмжихэд засгийн газрын гол гүйцэтгэх үүргийг;
Үүрэг авах нь Инчоны зорилго, зорилтод хүрэх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих замаар 2022 он гэхэд одоогийн Тунхаглал болон Инчоны стратегийг хэрэгжүүлэх;
Урих нь доор дурдсан холбогдох бүх талуудыг бүсийн хэмжээний түншлэлд нэгдэн орж одоогийн Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегиийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах:
а АНДБЭЗНК-ын зохицуулалтын дор хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийн төлөөх дэд бүс нутаг дахь хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, бэхжүүлэх зорилго бүхий дэд бүсийн засгийн газар хоорондын байгууллагууд болох Зүүн-Өмнөд Азийн улсуудын холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Номхон Далайн Арлуудын Форум болон Бүс нутгийн хамтын ажиллагааны Өмнөд Азийн Холбоо;
б Өөрсдийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн оролцоог бэхжүүлэх Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагууд;
в Ази болон Номхон Далайн бүс нутагт хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийг хөхиүлэн дэмжихэд өөрсдийн техник болон санхүүгийн нөөц бололцоог ашиглах Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн Банк;
г НҮБ-ын тогтолцоо буюу үүнд НҮБ-ын хөтөлбөр, сангууд, тусгайлсан агентлагууд болон АНДБЭЗНК орох ба НҮБ-ын Хөгжлийн Баг, НҮБ-ын аливаа улс оронд ажиллаж буй байгууллага зэрэг үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд ажиллаж буй механизмуудыг үр дүнтэй ашиглах замаар Ази болон Номхон Далайн бүс нутагт хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийг хамтран түгээх;
д Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэл эрмэлзлэл, хэрэгцээ шаардлагыг байнга анхаарч байх үүднээс янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүлгүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх мөн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулах болон эдгээрийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах замаар 10 жилийн Хөтөлбөрт хяналт тавьж, үнэлгээ өгөхөд үр дүнтэйгээр оролцох иргэний нийгмийн байгууллагууд, нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллага орно;
е Инчоны Стратегитэй хамааралтай аливаа шийдвэр гаргах үйл явцад Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллагууд идэвхитэй оролцох;
ё Аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан бизнесийн туршлагыг хөхиүлэн дэмжих;
Хүсэлт тавих нь АНДБЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг:
a Одоогийн Тунхаглал болон Инчоны Стратегийг бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бусад холбогдох байгууллагуудтай хамтран гишүүд болон сурвалжлагч гишүүдийг дэмжих асуудлыг нэн тэргүүнд тавих;
б Одоогийн Тунхаглал болон Инчоны Стратегийн хэрэгжүүлэхэд холбогдох талуудыг татан оруулж, тэдгээрийн оролцоог дэмжих;
в Засгийн газар хоорондын энэхүү дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичгийг батлуулахаар 69 дэх Чуулганы хуралдаанаар Комисст хүргүүлэх;
г Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгчөөр дамжуулан Засгийн газар хоорондын энэхүү дээд хэмжээний уулзалтын үр дүн баримт бичгийг 2013 оны 9 сарын 23-ны өдөр болох Мянганы Хөгжлийн Зорилт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан олон улсын хэмжээнд батласан бусад хөгжлийн зорилтын хэрэгжилтийг авч хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад хүргүүлэх;
д Одоогийн Тунхаглал болон Инчоны Стратегийн хэрэгжүүлэхэд гарч буй ахиц дэвшлийн талаар 10 жилийн хөтөлбөрийг дуустал 3 жил тутам Комисст тайлагнах;
е Комиссийн 70 дахь Чуулганы хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодитой болгох” Инчоны Стратегийн хэрэгжилтийн талаарх тайлагнахад, тайлагналтын шаардлага бүхий удирдамж боловсруулах;
Санал болгох нь Комисс 69 дэх Чуулганы хуралдаанаар 10 жилийн хөтөлбөрийн дунд үед (2017) хэрэгжилтийн ахиц дэвшлийг хэлэлцэх болон хөтөлбөрийн төгсгөлийн дүгнэлтийг (2022) хийх засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тал дээр шийдвэр гаргах.
------------
1 А/37/351/ Нэмэлт 1 ба Засвар 1, хавсралт, секц VIII, зөвлөмж 1 (IV).
2 2011 оны 12 сарын 19-ны өдрийн Ерөнхий Ассамблейн 66/124 тоот тушаалыг үзэх.
3 Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага/Дэлхийн Банк, Хөгжлийн бэрхшээлийн тухай Дэлхийн Тайлан (Женев: Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, 2011), х.29.
4 www.forumsec.org/resources/uploads/attachments/documents/2010_Forum _Communique.pdf.
5 Номхон далайн арлуудын Чуулга уулзалтын Нарийн бичгийн дарга нарын газар, баримт бичиг PIFS (09)FDMM.07 (www.forumsec.org.fj – харж болно).
6 www.aseansec.org/documents/19th%20summit/Bali_Declaration_on_Disabled _Person.pdf -ийг хар.
7 www.aideffectiveness.org/busanhlf4/images/stories/hlf4/OUTCOME_ DOCUMENT_-_FINAL_EN.pdf -ийг хар.
8 E/ESCAP/APDDP(3)/INF/5 -ийг хар.
9 www.who.int/disabilities/cbr/guidelines/en/index.html -ийг хар.
10 2012 оны 7 сарын 27-ны өдрийн 66/288 тоот Ерөнхий Ассамблейн Тунхаглал-ыг хар.