Incheon Strategy Banner

Зорилго 10: Дэд бүс нутгийн, бүс нутаг болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах

Сургамж болон сайн туршлага, шинэ санаачлага шийдвэрээ хуваалцах замаар харилцан бие биенээ дэмжихэд дэд бүсийн, бүс нутаг дахь болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа маш чухал болохыг Ази болон Номхон Далайн бүс нутгийн 10 жилийн 2 хөтөлбөрийн туршлагаар батлагдсан. Үр дүнтэй тусламжийн асуудлаарх дээд хэмжээний 4 дэх удаагийн чуулганаар 2011 оны 12 сарын 1-нд батлагдсан (Пусан, Солонгос улс) Үр дүнтэй хөгжлийн хамтын ажиллагааны тухай Пусаны Түншлэлээр[4] үр дүнтэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны суурийг тавихад хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх олон улсын үүрэг амлалт чухал болохыг хүлээн зөвшөөрсөн. Иргэний нийгэм болон хувийн салбар нь Инчоны зорилго, зорилтод хүргэх шинэ хандлага, арга замыг хөдөлгөхөд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Ази-Номхон Далайн бүс нутаг нь одоо хүртэл урт хугацааны сорилттой тулгарсаар байгаа. Зөрчилт мөргөлдөөн болж өнгөрсөн газар нутагт газрын мина болон дайны ул мөр зэрэг сорилтууд нь хөгжлийн бэрхшээл бий болгоход нөлөөлж, хүмүүсийн амьжиргааг дордуулсаар байна. Эдгээр сорилтыг даван туулж, үр дүнтэй хэрэгжилтийг дэмжих үүднээс 10 жилийн хөтөлбөр нь олон талт салбарын хүрээтэйгээр олон улсын хамтын ажиллагаа бий болгох бололцоог хангаж байгаа юм.

Зорилт 10. А
Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор АНДБЭЗНК-ын удирдаж буй Ази-Номхон Далайн бүс нутгийн Олон талт-донорын итгэлцлийн фонд болон бусад санал санаачлага, хөтөлбөрт хувь нэмэр оруулах

Зорилт 10. Б
Ази-Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн хамтын ажиллагааны агентлагууд өөрсдийн бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн оролцоог бэхжүүлэх

Зорилт 10. В
НҮБ-ын бүс нутгийн комиссууд нь хөгжлийн бэрхшээлийн тухай болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн асуудлаар бүс нутаг хоорондын туршлага солилцох явдлыг бэхжүүлэх.

 

Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд

Гол шалгуур үзүүлэлтүүд

10.1 Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг дэмжих Ази-Номхон Далайн бүс нутгийн олон-талт итгэлцлийн фондод засгийн газрууд болон бусад донороос жил бүр сайн дурын хандив оруулж байгаа эсэх

10.2 Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг дэмжих Ази-Номхон Далайн бүс нутгийн олон-талт итгэлцлийн фондод жил бүр хандив оруулж буй донорын тоо

10.3 Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг дэмжихэд санал санаачлага болон хөтөлбөрт Засгийн газрууд болон бусад донороос жил бүр сайн дурын хандив оруулж байгаа эсэх

10.4 Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг шууд дэмжих Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй НҮБ-ын байгууллагын тоо

10.5 Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг дэмжих Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг хөтөлбөртэй дэд бүсийн засгийн газар хоорондын байгууллагуудын тоо

10.6 Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2013-2022 оны 10 жилийн хөтөлбөрийн талаарх Сайд нарын Тунхаглал болон Инчоны стратегийн хэрэгжилтийг дэмжихэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллага оролцсон Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа зэрэг бүс нутгийн болон дэд бүсийн төсөл хөтөлбөрийн тоо

10.7 Ази болон Номхон Далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийн асуудлаар ажиллах чиг үүрэг, бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө болон энэ асуудлаар мэргэшсэн мэргэжилтэнтэй мөн Конвенцийг соёрхон батлах, хэрэгжүүлэх асуудлыг дэмжиж, цаашид авах арга хэмжээнд хяналт тавьдаг хөгжлийн хамтын ажиллагааны агентлагуудын тоо

10.8 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын бүс нутгийн 5 комиссийн дунд явуулсан хамтарсан үйл ажиллагааны тоо

10.9 АНДБЭЗНК болон бусад холбогдох агентлагуудын явуулсан хөгжлийн бэрхшээлийн талаарх статистик, ялангуяа Үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн асуудлаарх олон улсын ангилал (ICF)-ын хандлагын талаарх сургалтанд хамрагдсан Ази-Номхон Далайн бүс нутаг дахь статистикийн мэргэжилтнүүдийн тоо

10.10 Тухайн улсын түвшин дэх НҮБ-ын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлыг оруулах асуудлыг тусгасан НҮБ-ын Хөгжлийн Багийн удирдамжтай нийцсэн хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийг авч хэлэлцэхээр оруулсан НҮБ-ын улс орон болон бүс нутгийн түвшний хөгжлийн тусламжийн баримт бичгийн тоо