Incheon Strategy Banner

Зорилго 2: Улс төрийн болон шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог хөхиүлэн дэмжих

Улс төрийн болон шийдвэр гаргах үйл явц дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэх тулгын чулуу нь юм. Сонгох, сонгогдох эрхээ эдлэх нь энэхүү зорилгод хүрэхэд маш чухал зүйл юм. 10 жилийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, залуус гэх янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй бүлгийн хүмүүсийн улс төрийн болон шийдвэр гаргах бүх түвшинд илүү өргөн хүрээтэй оролцох оролцоо нэмэгдэх болно. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг олон нийтийн шийдвэр гаргах үйл явцад оролцуулах, мөн тэднийг нийгмийн гишүүний хувьд эрх, үүргээ биелүүлэх боломжийг бий болгохын тулд технологийн дэвшилтийг ашиглах хэрэгтэй юм. Технологийн дэвшилт гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дээд шүүх, яамд болон үндэсний хуулийн байгууллага гэх засгийн газрын шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох байгууллагад албан тушаалд томилогдох ижил тэгш хүртээмжтэй орчныг бий болгох явдал юм.

Зорилт 2.А
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь засгийн газрын шийдвэр гаргах байгууллагад төлөөлөлтэй байх явдлыг хангах

Зорилт 2.Б
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төрийн үйл явц дахь оролцоог сайжруулахад чиглэсэн зүйд нийцэхүйц зохицуулалтыг бий болгох

 

Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд

Гол шалгуур үзүүлэлтүүд

2.1 Парламент аль эсвэл үүнтэй адил үндэсний хууль тогтоох байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эзэлж буй суудлын харьцаа

2.2 Янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төлөөлөх, хөгжлийн бэрхшээлийн асуудлаарх үндэсний зохицуулах механизмд ажиллаж буй гишүүдийн тоон харьцаа

2.3 Жендэрийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх асуудал хариуцсан үндэсний тогтолцоонд төлөөлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоон харьцаа

2.4 Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын саналын нууцлалыг хадгалах үйл явц нь хүртээмжтэй нийслэл хотод буй сонгуулийн саналын байрны тоон харьцаа

Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд

2.5 Үндэсний түвшинд засгийн газрын танхимд ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоон харьцаа

2.6 Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоон харьцаа

2.7 Янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй хэлбэрээр сонгуулийн үйл ажиллагааг явуулахыг сонгуулийн үндэсний байгууллагаас шаардсан хууль эрх зүй байгаа эсэх