А Оршил
Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг нь бодитой болгох” Инчоны стратегийг Ази болон Номхон Далайн бүс нутагт орших хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан 1993-2002 он ба 2003-2012 онуудад дарааллан хэрэгжүүлсэн 10 жилийн 2 хөтөлбөрийн туршлага болон 2006 онд Ерөнхий Ассамблейн батласан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцид [1] суурилж боловсруулсан.
Инчоны стратегийг боловсруулахад улс орны засгийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага ба тэдгээрийн дэмжих байгууллага, мөн бусад холбогдох талууд хувь нэмэр оруулсан. Уг стратегийг бүс нутгийн дараах газруудын зөвлөлдөх уулзалтаас гарсан санал зөвлөмж, ажиглалт дээр үндэслэж боловсруулсан. Үүнд: Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах Холбогдох талуудын зөвлөлдөх уулзалтын экспертын баг: Бивакогийн Мянганы хүрээн дэх үйл ажиллагаа (Бангкок, 2010 оны 6 дугаар сарын 23-25); Нийгмийн Хөгжлийн Хороо, 2 дахь чуулга уулзалт (Бангкок, 2010 оны 10 дугаар сарын 19-21); Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийг дүгнэх засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтын Бүс нутгийн холбогдох талуудын зөвлөгөөн (2011 оны 12 сарын 14-16); Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бүс нутгийн бэлтгэх уулзалт (Бангкок, 2012 оны 3 дугаар сарын 14-16).
Улс орны засгийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллагаас Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 2003-2012 оны 10 жилийн хөтөлбөрийн эцэслэн дүгнэх асуудлаарх2011-2012 оны АНДБЭЗНК-ын Хөгжлийн бэрхшээлийн судалгаанд өгсөн арвин баримт мэдээлэл, санал нь Инчоны Стратегийг боловсруулах суурийг тавьж өгсөн.
Инчоны Стратеги нь Бивакогийн Мянганы хүрээн дэх үйл ажиллагаа болон Ази болон Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоотой, саадгүй, эрхэд суурилсан нийгмийг чиглэсэн Бивакогийн нэмэлт 5 зарчим болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцид бүрэн дүүрэн туссан асуудлыг давтахыг зориогүй бөгөөд дээрх баримт бичгүүд нь бүгд хөгжлийн бэрхшээлийн салбар дахь бүс нутгийн үйл ажиллагаанд бүгдийг хамарсан бодлогын баримт бичгийн хувиар байнга үйлчилсээр байх болно.
Мянганы Хөгжлийн Зорилттой [2] нэгэн адил, Инчоны зорилго, зорилтууд нь 2013-2022 оны шинэ 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хэд хэдэн нэн тэргүүний зорилго, зорилтод хүрэхэд онцгой анхаарал хандуулах мөн Ази Номхон Далайн бүс нутаг дахь улс орон, нутаг дэвсгэрт гарч буй ахиц дэвшлийг хэмжих явдлыг хялбаршуулах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цаг хугацааны хүрээтэй юм.
Б Гол зарчмууд болон бодлогын чиг шугам
Инчоны Стратеги нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенцийн дараах зарчимд тулгуурласан:
а. Өөрийн сонголтоо хийх эрх чөлөө болон хүний бие даасан байдал зэрэг хүний заяагдмал нэр төр, хувь хүний хараат бус байдлыг хүндэтгэх;
б. үл ялгаварлан гадуурхалт;
в. нийгэмд бүрэн дүүрэн, үр дүнтэйгээр хамрагдан оролцох;
г. хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ялгаатай байдал болон тэдгээрийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүний онцлог ялгаатай байдал болон хүмүүнлэгийн нэг хэсэг гэдэг үүднээс хүндэтгэх;
д. ижил тэгш боломж;
е. хүртээмжтэй байдал;
ё. эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын ижил тэгш байдал;
ж. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чадавхийг хөгжүүлэх явдлыг хүндэтгэх мөн тэднийг өөрсдийнхөө өвөрмөц илэрхийллээ хадгалуулах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрхийг хүндлэх.
Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалж, бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд Инчоны Стратеги нь дараах бодлогын чиг шугамыг дэвшүүлж байна. Үүнд:
а. Эрхийн хэрэгжилтийг дэмжихүйц эрх зүйн, засаг захиргааны болон бусад арга хэмжээг баталж, хэрэгжүүлж, хянаж, мөн сайжруулснаар хөгжлийн бэрхшээлд суурилсан ялгаварлан гадуурхалт арилна;
б. Хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан, жендерийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого болон хөтөлбөр, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ эдлэх боломжийг олгох технологийн дэвшилтийг дэлхийн дахины загвартай хослуулах боломжийг ашиглах;
в. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндсэн хэрэгцээ болон ядуу нөхцөлд амьдарч буй тэдгээрийн гэр бүлийн асуудлыг анхаарч шийдвэрлэх хөгжлийн бодлого болон хөтөлбөр;
г. Бодит үндэслэлтэй бодлого боловсруулахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүйсийн ялгааны талаарх тоо баримтад үр нөлөөтэй, тогтмол дүн шинжилгээ хийх;
д. Үндэсний, дэд үндэсний болон орон нутгийн бодлого, хөтөлбөр нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хамарсан, холбогдох шийдвэр гаргах үйл ажиллагаанд тэдний төлөөлөх байгууллагаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог нэн тэргүүнд тавьсан төлөвлөгөөнд үндэслэх;
е. Холбогдох санхүүгийн дэмжлэгийг хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан бүхий хөгжлийн бүх үе шатанд үзүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамарсан татварын бодлогыг хөнгөвчлөх;
ё. Хөгжилд хамаарал бүхий үндэсний, дэд бүсийн, бүс нутгийн болон олон улсын байгууллагууд нь өөрийн бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн хүрээг оруулах;
ж. 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хянах мөн холбогдох сайн туршлагыг хуваалцах үүднээс дэд бүс болон бүс нутгийн холбоо бүхий үндэсний, үндэсний түвшний болон орон нутгийн зохион байгуулалт нь олон талт салбарын зөвлөгөөн, хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан хөгжлийн бодлого болон хөтөлбөрийг бэхжүүлэх явдлыг хангах;
з. Нийгэм, эдийн засгийн статус, шашин шүтлэгийн холбоо хамаарал, гарал үүсэл болон оршин тогтнож буй газраас үл хамааран хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс нь бусадтай нэгэн адил хөгжлийн санаачлагын төсөл хөтөлбөр, ялангуяа ядуурлыг бууруулах аливаа хөтөлбөрт хувь нэмрээ оруулах мөн дээрх хөтөлбөрөөс ашиг хүртэх явдлыг хангах үүднээс хамт олон ба гэр бүлд суурилсан оролцоог хамарсан хөгжлийг хөхиүлэн дэмжих;
и. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хамт олны амьдралын зонхилох чиг хандлагад хамрагдах бөгөөд тэднийг бусадтай адил бие даан амьдрах бүхий амьдралын сонголтоор дэмжинэ;
к. Хүрээлэн буй орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ашиглаж болохуйц хэлбэрээр хүртээмжтэй байх бөгөөд дэлхийн дахинд хэрэглэж буй хийц загвар болон туслах технологи бүхий тохиромжтой байр сууцыг хангаж мөн тэдний эрхийг хангахад чухал гүүрийг бий болгох эдийн засаг, газар зүй, хэл зүй болон соёлын бусад олон янзын шинж байдлыг хамруулах хэрэгцээг анхаарах хэрэгтэй;
л. Янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй бүлэгт дараах төрлийн бүлэг орж байгаа ч үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд: хөгжлийн бэрхшээлтэй охид хөвгүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуу хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, оюун ухааны болон сурах, хөгжих бэрхшээлтэй хүмүүс, аутизмтай хүмүүүс, сэтгэл зүй-нийгмийн бэрхшээлтэй хүмүүс, дүлий, сонсгол муутай болон дүлийрсэн хүмүүс, хараагүй дүлий хүмүүс, олон талын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өргөн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай хүмүүс, БЗХӨ-төй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, халдварт бус өвчнөөс үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уяман өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмчилгээний нөхцлөөс үүссэн болон эдгэшгүй унадаг өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, зам тээврийн ослоос үүссэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй уугуул нутгийн иргэд болон үндэсний цөөнх хүмүүс, гэр оронгүй болон зохих орон байргүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, зэвсэгт мөргөлдөөн, хүмүүнлэгийн онц байдал, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшгийн нөхцөл байдал гэх эрсдэлтэй нөхцөл байдалд буй 5хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, газар доорх уурхайн хохирогч болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хууль эрх зүйн статусгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлийн өмгөөллийн баг болон ядуусын хороолол, хотын зах, алслагдсан газар, далайн атол-аралд амьдарч буй нийгмээс орхигдсон/гадуурхагдсан/ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс;
м. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага болон тэдгээрийг дэмжих байгууллага, бие даасан дэмжих бүлэг, бие даасан өмгөөлөх бүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүл болон харгалзан асрагч нарын хүсэлтийн дагуу дэмжлэгийг авч шийдвэр гаргах үйл явцад оролцож, нийгмээс орхигдон амьдарч буй хүмүүсийн ашиг сонирхолыг зохистой анхаарч шийдвэрлэх асуудлыг гаргаж тавих явдлыг хангах;
н. Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь 10 жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хэв загвар дахь олон талт салбарын хандлага, зан үйлийг сайжруулах, тэднийг үр дүнтэйгээр татан оролцуулахын тулд санхүүгийн зохистой нөөцийг бий болгох замаар мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг бэхжүүлж, тогтмол явуулах.
В Инчоны зорилго болон зорилтууд
Инчоны стратеги нь уялдаа холбоо бүхий 10 зорилго, 17 зорилт болон 62 шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ.
Ази болон Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 жилийн хөтөлбөрийн зорилго болон зорилтод хүрэх цаг хугацааны хүрээ нь 2013-2022 оныг хамрана.
Зорилго нь хүрэх эцсийн үр дүнг тодорхойлдог. Зорилтыг товолсон цаг хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Шалгуур үзүүлэлт нь зорилтод хүрэхэд гарах ахиц дэвшлийг хэмжих ба зорилтод хүрсэн гэдгийг батлана. Хоёр төрлийн шалгуур үзүүлэлт бий. Үүнд: гол шалгуур үзүүлэлт болон нэмэлт шалгуур үзүүлэлт гэж байдаг[3]. Бүх шалгуур үзүүлэлт нь аль болох хүйсийн ялгаагаар зааглагдсан байх ёстой.
------------
1 Ерөнхий Ассамблейн Тунхаглал 61/106, хавсралт 1.
2 Мянганы Хөгжлийн Зорилт нь 8 зорилт, 21 зорилго, 60 заалттай.
3 Гол шалгуур үзүүлэлтүүд нь шинэ 10 жилийн хөтөлбөрийн явцад улс орнууд хоорондоо хэрэгжилтийн ахиц дэвшлийн талаар туршлага солилцоход дөхөм үзүүлнэ; эдгээр шалгуур үзүүлэлт нь аливаа хүчин чармайлтаас үүдэн гарсан мэдээллийн санд зориулагдсан. Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн адил нөхцөлтэй улс орнуудын дунд гарах ахиц дэвшил гаргахад дөхөм үзүүлж болох бөгөөд мэдээллийн санг бүрдүүлэхэд амаргүй байх болно.