Ази болон Номхон Далайн бүс нутаг нь цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг зэрэг гамшигт хамгийн ихээр өртдөг бүс нутаг билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон бусад эмзэг бүлэгт буй хүмүүс нь амь алдах, гэмтэл бэртэл болон бусад согогтой болох өндөр эрсдэлд байгаа нь тэднийг гамшгийн аюулыг бууруулахад чиглэсэн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт хамруулаагүйгээс үүдэлтэй юм. Олон нийтэд зориулсан үйлчилгээний зарлал нь ихэнхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байдлаар гардаг байна. Түүнчлэн аюулын гарц, хорогдох байр болон техник хэрэгсэл нь ихэвчлэн хэрэглэхэд саад бэрхшээлтэй байдаг байна. Орон нутгийн болон дүүргийн хэмжээнд явагдах онцгой байдалд урьдчилан сэргийлэх сургуулилт болон гамшгийн эрсдлийг бууруулах бусад арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тогтмол оролцуулснаар гамшгийн үед гарах аливаа эрсдэл, хохиролоос урьдчилан сэргийлэх буюу бууруулах боломжтой юм. Боловсронгуй хэлбэр хийцийн зарчмыг оруулсан биет болон мэдээллийн дэд бүтэц нь аюулгүй байдал болон амь гарах боломжийг нэмэгдүүлж өгнө.
Зорилт 7. А
Хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөөг бэхжүүлэх
Зорилт 7. Б
Гамшгийн асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст цаг хугацаанд нь зохих дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг бэхжүүлэх
Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд
Гол шалгуур үзүүлэлтүүд
7.1 Хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө байгаа эсэх
7.2 Холбогдох бүх үйлчилгээний ажилтнуудад зориулсан хөгжлийн бэрхшээлийн оролцоог хангасан сургалт байгаа эсэх
7.3 Онцгой байдлын үед хорогдох байр болон гамшгаас хамгаалах байрны хүртээмжтэй байдлын тоон харьцаа
Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд
7.4 Гамшгийн улмаас нас барсан болон ноцтой бэртсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоо
7.5 Гамшигт нэрвэгдсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэх чадвартай, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хүний нөөц байгаа эсэх
7.6 Гамшигт бэлдэх болон гамшгийн үед авах арга хэмжээний үед ашиглах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан туслах тоног төхөөрөмж, технологи байгаа эсэх