Incheon Strategy Banner

Зорилго 3: Хүрээлэн буй орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцаа холбооны хүртээмжийг сайжруулах

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оролцоо бүхий нийгэмд өөрсдийн эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд хүрээлэн буй орчин, нийтийн тээвэр, мэдлэг, мэдээлэл болон харилцаа холбооны хүртээмж нь нөхцлийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Хот, хөдөө болон алслагдсан газарт хүрч очиход хүртээмжтэй боловсронгүй тоног төхөөрөмж нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст төдийгүй нийгмийн бусад бүх гишүүдийн хувьд аюулгүй, хэрэглэхэд хялбар болж ирж байна. Хөндлөнгийн хяналт шалгалтыг ашиглах нь хүртээмжтэй байдлыг хангах чухал арга хэлбэр бөгөөд энэ нь төлөвлөлтийн үйл явц, хийц загвар, барилга байгууламж, засвар үйлчилгээ, мониторинг болон үнэлгээ гэх бүх л үе шатыг хамрах ёстой. Туслах төхөөрөмж болон холбогдох дэмжих үйлчилгээ нь мөн хөгжлийн бэрхшэлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралын бие даасан байдлын таатай орчинг бий болгож, хүний ёсоор нэр төртэй амьдрахад бас нэг урьдчилсан нөхцөл болох юм. Нөөц баялаг хомс нөхцөлд амьдарч буй хүмүүст туслах төхөөрөмжийн хүртээмжтэй байдлыг бий болгоход судалгаа, хөгжил дэвшил, үйлдвэрлэл, түгээлт болон засвар үйлчилгээг дэмжих хэрэгтэй.

Зорилт 3.А
Улсын нийслэл хот дахь нийтийн газарт очих хүрээлэн буй орчны хүртээмжийг нэмэгдүүлэх

Зорилго 3.Б
Нийтийн тээврийн хүртээмж болон ашиглах нөхцлийг сайжруулах

Зорилго 3.В
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж ба ашиглах нөхцлийг сайжруулах

Зорилго 3.Г
Зохих туслах төхөөрөмж болон бүтээгдэхүүн байхгүй ч уг төхөөрөмжийг хэрэглэх шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог хоёр дахин бууруулах

 

Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд

Гол шалгуур үзүүлэлтүүд

3.1 Улсын нийслэл дэх хүртээмжтэй засгийн газрын байрнуудын тоон харьцаа

3.2 Хүртээмжтэй олон улсын онгоцны буудлуудын тооны харьцаа

3.3 Олон нийтийн телевизийн өдөр тутмын бичгэн тайлбар болон дохионы хэлний орчуулагатай мэдээллийн хөтөлбөрийн тоон харьцаа

3.4 Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хүртээмжтэй стандарт бүхий нийтийн бичиг баримт болон цахим хуудасны хүртээмжтэй болон ашиглаж болохуйц тоон харьцаа

3.5 Туслах төхөөрөмж болон бүтээгдэхүүн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон дээрх төхөөрөмжийг хэрэглэж буй хүмүүсийн тоон харьцаа

Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд

3.6 Хөгжлийн бэрхшээлийн асуудлаар мэргэшсэн мэргэжилтний оролцоог шаардсан засгийн газрын аудитын програм байгаа эсэх

3.7 Нийтийн хэрэглэх байшин барилгын бүх хийц загварын зөвшөөрлийг тодорхойлох саадгүй нэвтрэх заавал дагаж мөрдөх техникийн стандарт буюу Олон улсын Стандартын Байгууллага (ISO)-ын стандарт зэрэг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд байгаа эсэх

3.8 Дохионы хэлний орчуулагчийн тоо

3.9 Мэдээлэл харилцаа технологийн холбогдох бүх үйлчилгээ, тухайлан нийтийн цахим хуудас гэх үйлчилгээний зөвшөөрлийг тодорхойлох саадгүй нэвтрэх заавал дагаж мөрдөх техникийн стандарт буюу Олон улсын Стандартын Байгууллага (ISO)-ын стандарт зэрэг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд байгаа эсэх