Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүд нь янз бүрийн ялгаварлан гадуурхалт болон хүчирхийлэлд өртдөг. Тусгаарлагдмал байдал болон асрагчаасаа хараат байх явдал нь эдгээр хүмүүсийг янз бүрийн хэлбэрийн мөлжлөгө, хүчирхийлэл, доромжлолд өртөмтгий болгодог бөгөөд үүнийг дагаад ХДХВ-ын халдвар, жирэмслэлт, эхийн болон нярайн эндэгдэл зэрэг эрсдлийг бий болгодог байна. Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүд нь жендэрийн эрх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих хөтөлбөрт хамрагдадгүй байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, ерөнхий эрүүл мэндийн болон холбогдох үйлчилгээний талаарх мэдээлэл нь хүртээмжтэй байдлаар түгээгдэх нь ховор байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүд нь хөгжлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч болсон үед л 10 жилийн хөтөлбөрийн жинхэнэ амлалт бүрэн дүүрэн хэрэгжих юм.
Зорилт 6. А
Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдэд зонхилох хөгжлийн боломж бололцоог ижил тэгш хүртэх явдлыг бий болгох
Зорилт 6. Б
Засгийн газрын шийдвэр гаргах бүхий байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгох явдлыг хангах
Зорилт 6. В
Хөгжлийн бэрхшээлтэй бүх охид эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлгүй охид эмэгтэйчүүдийн нэгэн адил бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх явдлыг хангах
Зорилт 6. Г
Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийг бүх хэлбэрийн хүчирхийлэл, доромжлолоос хамгаалах арга хэмжээг нэмэгдүүлэх
Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд
Гол шалгуур үзүүлэлтүүд
6.1 Жендэрийн эрх тэгш байдал ба эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх үндэсний хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидын оролцоог хөхиүлэн дэмжих явдлыг тусгасан улс орны тоо
6.2 Парламентад аль эсвэл үүнтэй адил тухайн улсын хууль тогтоох байгууллагад эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн тоон харьцаа
6.3 Засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагын бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн тоог хөгжлийн бэрхшээлгүй охид эмэгтэйчүүдийн тоотой харьцуулах
6.4 Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг зэрэг аливаа хүчирхийллийг устгахад чиглэсэн засгийн газар болон холбогдох агентлагын санаачилсан хөтөлбөрийн тоо
6.5 Аливаа хэлбэрийн хүчирхийллийн хохирогч болсон хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд охидод зориулсан нөхөн сэргээх эмчилгээ зэрэг засгийн газар болон холбогдох агентлагын санаачилсан халамж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн тоо