Ази болон Номхон Далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнууд нийгмийн хамгааллыг ихэнх тохиолдолд нийгмийн даатгалын хөтөлбөрөөр хязгаарлаж, албан секторт тогтмол хөдөлмөрийн гэрээтэй хүмүүст зөвхөн хүртээмжтэй байдаг бөгөөд хүн амын үлдсэн дийлэнх хүмүүс, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг үүнд хамруулахгүй орхиж байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил ижил тэгш байдлаар нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртэх байдлыг хангах нь чухал бөгөөд цаашлаад бүх хүнд эрүүл мэндийн үйлчилгээ, үндсэн орлогын хамгаалал дээр тулгуурласан нийгмийн хамгааллын бодлогыг хөхиүлэн дэмжих нь чухал байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тухайн нийгэмд бие даан амьдрах боломжийг бий болгох хувийн туслах болон зөвлөлгөө өгөх зэрэг боломжийн үйлчилгээнүүд хомс байна. Хөгжлийн бэрхшээлтэй ихэнх хүмүүст эдгээр төрлийн үйлчилгээ нь тэднийг нийгэмд оролцоход зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
Зорилт 4.А
Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүст нөхөн сэргээх үйлчилгээ зэрэг эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Зорилго 4.Б
Нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамрагдалтыг нэмэгдүүлэх
Зорилго 4.В
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялангуяа янз бүрийн, өргөн хэмжээний, олон талт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тухайн нийгэмд бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх хувийн туслах үйлчилгээ болон зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ, хөтөлбөрийг сайжруулах
Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд
Гол шалгуур үзүүлэлтүүд
4.1 Засгийн газрын дэмжлэгтэй эрүүл мэндийн халамжийн хөтөлбөрт хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог үндсэн хүн амтай харьцуулах
4.2 Нийгмийн даатгал болон нийгмийн тусламж дэмжлэгийн хөтөлбөр гэх нийгмийн хамгааллын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамрагдсан байдал
4.3 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд бие даан амьдрах боломж олгох хувийн туслах үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээ зэрэг засгийн газрын тэтгэлэгтэй үйлчилгээ, хөтөлбөр байгаа эсэх
Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд
4.4 Түр халамж зэрэг засгийн газрын дэмжлэгтэй халамжийн үйлчилгээний хөтөлбөрийн тоо
4.5 Хамт олонд суурилсан үндэсний нөхөн сэргээх хөтөлбөр байгаа эсэх
4.6 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал байгаа эсэх
4.7 Тусламж, дэмжлэгийн үйлчилгээний шаардлага буурсан байдал