Incheon Strategy Banner

Зорилго 1: Ядуурлыг бууруулах, ажил болон ажлын байрыг бий болгох асуудлыг сайжруулах

10 жилийн хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдгээрийн гэр бүл дэх ядуурлыг бууруулахад ихээхэн ахиц дэвшил гаргахыг зорьж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хөдөлмөрийн зах зээл дээрх сул талуудыг ихээхэн мэдэрдэг, эдийн засгийн оролцоо багатай бөгөөд үүнээс үүдэн хөгжлийн бэрхшээлгүй хүмүүсийг бодвол харьцангуй ядуу байдаг байна.

Боломжийн сайн ажилтай байж, тухайн ажлын байраа хадгалан үлдэхэд шаардагдах боловсрол, сургалт болон туслалцаа дэмжлэг нь ядуурлыг даван туулах хамгийн сайн арга замуудын нэг юм.

Ажиллаж чадах, ажиллах хүсэлтэй хүмүүсийг илүү дэмжиж, хамгаалж мөн тэдгээр хүмүүс нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх мэдлэг чадвартай байх ёстой. Үүний тулд хөдөлмөрийн зах зээлийг илүү ихээр бий болгох шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний гэр бүлийг ядуурлаас гаргах нь оролцооны өсөлт болон тогтвортой хөгжилд хүрэхэд хувь нэмэр оруулах юм.

Зорилт 1. А
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ядуурлыг бууруулах.

Зорилт 1. Б
Ажиллаж чадах, ажиллах хүсэлтэй ажиллах насны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх.

Зорилт 1. В
Засгийн газраас санхүүжүүлдэг мэргэшлийн сургалт болон бусад ажил эрхлэлтийг дэмжих бусад хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх.

 

Ахиц дэвшлийг шалгах шалгуур үзүүлэлтүүд

Гол шалгуур үзүүлэлтүүд

1.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь олон улсын ядуурлын түвшнээс доогуур буюу өдрийн 1.25 ам.доллароос доош орлоготой амьдарч байна гэсэн тоо баримтыг Дэлхийн Банк гаргаж, нийт хүн амтай харьцуулалт хийжээ

1.2 Ажил эрхэлж буй үндсэн хүн амтай хөгжлийн бэрхшээлтэй хүн амын ажил эрхлэлтийг харьцуулах

1.3 Засгийн газрын санхүүжүүлдэг мэргэшлийн сургалт болон ажил эрхлэлтийг дэмжих бусад хөтөлбөрт оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог сургалтанд хамрагдсан бүх хүмүүсийн тоотой харьцуулах

Нэмэлт шалгуур үзүүлэлтүүд

1.4 Үндэсний хэмжээн дэх ядуурлын түвшнээс доогуур түвшинд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоон үзүүлэлт